Англи хэл сурангаа Европоор аялая гэвэл Ирланд улсыг сонгоорой
Европын баруун хойд орших ногоон арал Ирланд улс нь зөвхөн англи хэлний төв цэг байгаад зогсохгүй үзэсгэлэнт байгаль, түүхэн соёл нь хосолсон улс юм. “Ногоон арал” хэмээн алдаршсан энэ газар уудам нутаг, далайн эрэг, сүрлэг хадан цохио, эртний аварга цайзуудаараа алдартай. Мөн түүнчлэн олон зууны түүхтэй олон арван музей, галлерэйнүүдтэй. Хичээлийнхээ хажуугаар байгалийн гоо сайхныг мэдэрч, мартагдашгүй дурсамж бүтээх боломжтой.
Соёл, урлагийн гайхамшигт хот
Ирландууд хөгжим, бүжиг, уран зохиолоороо дэлхий дахинд танигдсан бөгөөд Жэймс Жойс, Уиллиам Батлер Ийтс зэрэг дэлхийн нэрт зохиолчдын өлгий нутаг билээ. Та энд суралцаж байх хугацаандаа орон нутгийн уушийн газруудад тоглогддог ардын хөгжмийг нь чихнээ сонортож, Ирландын ард түмний нээлттэй, эелдэг зан таныг угтаж авах болно.
Англи хэлний орчинд төгс суралцах боломж
Ирланд улс нь унаган Англи хэлтэй цөөн орнуудын нэг учраас та энд сурч байхдаа Англи хэлний мэдлэгээ ард иргэдтэй нь өдөр бүр харилцан яриагаар дээшлүүлэх боломжтой. Мөн Лиффи Коллежтой хамт суралцсанаар дэлхийн олон орны оюутнуудтай нэгэн орчинд хэл нэвтрэлцэж болно. Англи эх хэлтэй багш нараар чанартай хөтөлбөр заадаг ба таныг анхлан суралцагчаас ахисан түвшинд тааруулж анги ангид нь хуваарилна.
Ажлын туршлага хуримтлуулах, аялах давуу тал
Олон улсын оюутнуудад долоо хоногт 20 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл олгодог бол зуны амралтаар долоо хоногт 40 хүртэлх цагаар ажиллах эрхтэй байдаг. Энэ нь танд сургалтын төлбөрийнхөө тодорхой хэсгийг нөхөх, ажлын туршлага хуримтлуулах, мөн олон улсын соёл, харилцан хамааралтай танилцах боломжийг олгоно. Ирланд улс нь Европын Холбооны гишүүн тул та Шенген виза өгснөөр хилээр чөлөөтэй нэвтэрч Европын бусад орноор аялах хямд үнээр аялах давуу талтай юм.